Итгэмжлэгдсэн ажилтнуудад зориулсан "Эрх зүйн" цахим сургалт зохион байгуулагдлаа Хэвлэх
2020 - 9-р сарын 15, Мягмар гариг, 09:19

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд ажиллах улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнуудад “Эрх зүйн сургалт”-ыг цахимаар хийлээ.
Сургалтад тус аймгийн 97 хэсэгт ажиллах 96 итгэмжлэгдсэн ажилтан хамрагдав.
Сургалтын үеэр АНСДИТХ-ын сонгуулийн тухай хууль, сонгогчдын нэрсийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх журам, Итгэмжлэгдсэн ажилтантай гэрээ байгуулах, нууцын баталгааны талаар анхаарах асуудал, Төрийн албан хаагчийн ёс зүй, Төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.