Итгэмжлэгдсэн ажилтнуудад зориулсан эрх зүй, ирц бүртгэлийн программын сургалт зохион байгуулагдлаа Хэвлэх
2020 - 10-р сарын 05, Даваа гариг, 04:52

УБЕГ-ын сургалтын баг болон Баян-Өлгий аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс хамтран Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгжжлийн үеэр Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнаар тус аймгийн сонгуулийн хэсгийн хороодод ажиллах төрийн албан хаагчдад зориулсан эрх зүй, ирц бүртгэлийн программын сургалтыг амжилттай зохион байгууллаа.

АНСДИТХ-ын сонгуулийн тухай хуулийн талаар Сургалтын багийн ахлагч, ХАСХ-ийн ахлах мэргэжилтэн Л.Өнөртуяа, Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх журам, Санал авах өдөр сонгогчийн бүртгэлийг таньж оруулахад анхаарах асуудал сэдвээр ИУБГ-ын улсын бүртгэгч Н.Мөнхжаргал, Сонгуулийн тоног төхөөрөмж, программын танилцуулгыг МТГ-ын ахлах мэргэжилтэн О.Тунгалаг нар хичээл орлоо.

Сургалтад тус аймгийн сонгуулийн 97 хэсэгт ажиллах 97 итгэмжлэгдсэн ажилтан хамрагдав.